| | USD/MNT 0₮

Н.Номтойбаяр: Намайг дэмжсэн сонгогчдыг төөрөгдүүлэх, улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна

УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрийг хүртэл нам, эвслүүд нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлэх учиртай. Харин Сонгуулийн ерөнхий хороо материалыг судалж үзээд нэр дэвшүүлэх мандат олгох эсэхийг шийдвэрлэх юм. Тэгвэл өнөөдөр ХҮН-ын Т.Бат-Оргил, бие даагч Н.Номтойбаярын нэрсийг татсан гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл болоод цахим сүлжээгээр тархсан. Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгээж, намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна.

Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна. Эрх биш улстөрд хэдэн жил болсных намайг нэр дэвшээд Хан-Уулчуудын дэм, сонголтоор гараад ирэх вий гэж айдастаа автсан хэсэг нохдын боорлолт байгааг мэдрэхтэйгээ.

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо 14:00 цагаас хуралдаж шийдвэрээ гаргана. Миний бүрдүүлж өгсөн материал 100 хувь хуулийн шаардлага хангасан.

Хуульд улс төр орж хүний царай харж гуйвалгүй, үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох язгуур эрхийг хамгаална гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн;

УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч" гэжээ.

намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.