| | USD/MNT 0₮

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноож, хорих анги руу ачлаа

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал өглөө 08.30 цагт эхэлж өдөржин хуралдаж, оройн 20.00 цагт шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж танилцууллаа.

Тодруулбал,Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийдвэрээр шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцож дөрвөн жилийн хорих ял оноолоо.

Хуралд шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун, шүүгдэгч Ц.Сандуйн өмгөөлөгчөөр Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар оролцсон бол даргалагч шүүгчээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгчээр Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар ажилласан юм.

Одоо тэднийг шүүх хурлаас шууд хорих анги руу ачих гэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид дараагийн шатны шүүхэд хандаж давж заалдана гэдгээ мэдэгдэв.

60 тэрбумын хэргээр Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонслоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.