| | USD/MNT 0₮

ШУУД: ОХУ-аас ирсэн 340 оюутны 58-д нь халдвар илэрчээ

Яг одоо Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар зургадугаар сарын 01-нийг хүртэл сунгасан хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдааны эхэнд коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өгсөн юм. Тэрбээр “Өнөөдөр дахин нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарсан. Ингээд дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Ингээд нийт 141 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 33 нь эдгэрч, эмнэлгээс гарч байгаа юм. одоогоор 109 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Насны хувьд дундаж нас 24, 8-64 насны хүмүүс халдвартай гэж оношлогдсон. 15-аас доош насны хүүхэд 5, 50-иас дээш насны 9 хүн байна. Одоогийн байдлаар Монгол Улс дотооддоо халдвар аваагүй" хэмээн онцолсон юм.

ШУУД: ОХУ-аас ирсэн 340 оюутны 58-д нь халдвар илэрчээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.