| | USD/MNT 0₮

МАН-аас найман Засаг дарга сонгуульд нэр дэвшиж байна

Монгол ардын нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулж, нэрсийг СЕХ-нд хүргүүлсэн байгаа билээ.

Тус намын хувьд энэ жилийн сонгуульд залуусыг голдуу нэр дэвшүүлж байгаа юм.

Тэгвэл МАН-аас найман аймгийн Засаг дарга нэр дэвшиж байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нарын дарга нар их хуралд хүч үзэх нь.

Эд нараас Өмнөговь болон Орхон аймгийн Засаг дарга нарыг тойрогтоо суудал авчрах болов уу гэсэн итгэл найдвар намынханд нь байгаа ажээ.

Дашрамд дурдахад, тус намаас нэр дэвшигчдийн  78,9 хувь нь эрэгтэй бол 21,1 хувь нь эмэгтэй аж.

Монгол Ардын Нам нэр дэвшигчдээ тодруулахдаа залуу, дунд, ахмад настны төлөөллүүдийг багтаасан ба 60 орчим хувийг залуучууд эзэлж байна. Ажил мэргэжлийн хувьд 30.3 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 17.1 хувь нь инженер, 38.2 хувь нь эрх зүйч хуульч, 1.3 хувь нь эмч, 6.6 хувь багш, 6.6 хувь бусад мэргэжлийн хүмүүс эзэлжээ.

 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нарын дарга нар их хуралд хүч үзэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.