| | USD/MNT 0₮

Ц.НЯМДОРЖ Х.БАТТУЛГЫГ "ТАГНАЖЭЭ"

Нийслэлийн прокурорын газраас  2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр  сэтгүүлчдийг тагнасан асуудлаар мэдээлэл хийж байсан юм.Тус мэдээллийг эргэн сануулбал,

Хяналтын прокурор Г.Бясман "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг Прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна. Хэргийг хянаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн товчхон мэдээлэл өгсөн байдаг. Тухайн үед энэ гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үеэр илчлэгдэн гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож эрүүгийн хэрэг үүсгэсэн.Тодруулбал нэр бүхий хэд хэдэн сэтгүүлч, хувийн эмч, гэрийн үйлчлэгч нарт прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллагаас нууцаар тагнаж чагнасан гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Жирийн сэтгүүлч, эмч, гэрийн үйлчлэгч нар өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг мэдэх боломжгүй. Тагнаад байх шаардлага ч бараг үгүй. Тиймээс тэднийг тагнаж чагнасан цаад зорилго буюу гүйцэтгэх ажиллагааны обьект нь хэн бэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдана.

Хуулиар хамгаалагдсан, халдашгүй бүрэн эрхтэй байх  хүн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулав уу?

Сэтгүүлчдийг тагнасан хэрэгт шалгагдаж буй хүн нь Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бөгөөд дэд сайдаар нь ажиллаж байсан Б.Энхбаяр нэвтрүүлэгт оролцохдоо үүнийг батласан төдийгүй "тухайн ажлыг гардан гүйцэтгэж байсан “Эрүүгийн цагдаагийн албаны дарга” асан П.Энхбаяр Ц.Нямдорж сайдыг шалгагдаж байх үеэр золгүй явдлаар буюу өвчний улсмаас нас барсан" гэсэн ноцтой үг хэлсэн юм.  Мөн “Хууль зүйн байнгын хороо”-ны дарга Х.Нямбаатар нар олон нийтэд мэдээлэл хийх явцдаа " Энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газарт албан бичиг өгсөн,  нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа гэсэн хариу ирүүлсэн, энэ бол маш ноцтой асуудал" хэмээсэн юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ц.Нямдоржийн "тагнасан" хүмүүс тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын ойр тойрны хүмүүс байсан гэдэг. Тухайн  үед хонь чоно байсан сайд, гишүүн хоёр одоо ойлголцсон, бүр нилээдгүй дотно болсон гэж улс төрийнхөн ярьдаг. Үнэхээр ч хорон үгнийх нь үзүүрт юм л бол хойд талын хар овоохой гэгчээр женко Баттулга гэж хүн өртдөг байсан нь лав больсон нь үнэн билээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.