| | USD/MNT 0₮

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөдрөөс эхэлж хүчин төгөлдөр хэрэгжинэ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт  өнөөдөр 12.00 цагт буюу 17-р жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхэлнэ.

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д 65 суудал өгсөн нь Үндсэн хуулийн үнэмлэхүй олонхийн эрх өгсөн. Тэд энэхүү үүргээ биелүүлж, сүүлийн 10 гаруй жил УИХ дамжиж яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг ажил хэрэг болгож чадсан юм.

Энэ удаагийн УИХ энэхүү үйл хэргийг гурван жилийн турш өрнүүлж, таван сарын турш буюу 158 хоног тасралтгүй хэлэлцэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ сарын 25-наас хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар мэдээлэл хийсэн.
 
Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гурван парламент дамжиж яригдаж, энэ парламентаар хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн УИХ бүтээлч, шинэчлэгч парламент байлаа. Учир нь 20 жилийн өмнө УИХ Үндсэн хуульд нэг удаа долоон өөрчлөлт оруулсан байдаг. Тэр үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль байгаагүй. Энэ парламентын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг өрнөсөн. Таван зорилтыг хангасан. Ингээд парламентат засаглалтай, Ерөнхий сайд Засгийн газраа удирдахаар заасан.
 
Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэд хүртэж байна. Шүүхийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхээр тусгасан. Нутгийн өөрөө удирдах зөвлөл Ёсзүйн асуудлаар хэлэлцдэг байхаар болсон. Мөн засаг захиргааны эрхзүйн байдалд шинэчлэл хийсэн. Долоон өөрчлөлтийг тойрсон 20 жилийн маргааныг өөрчилсөн. Хуулийн хугацаатай холбоотой асуудал гарч байна. Үндсэн хуулийг батлаад 1992 оны 12 дугаар сард мөрдөж байлаа.
 
Энэ хооронд дагаж, мөрдөх хуулийг баталсан. Үндсэн хууль хүчин төгөлдөр болно гэдэг хууль мөрдөгдөж эхэлж байгаа гараа. Дэс дараалалтай хуулиуд батлагдаж эхэлнэ. Тавдугаар сарын 25-наас Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэдэг нь шинээр байгуулагдах парламентаас хэрэгжинэ. Үндсэн хуульд ардчилсан зарчим үүссэн байна. Төрийн аудитын тухай, Засгийн газрын тухай, УИХ-ын тухай хуулийг энэ хаврын чуулганаар баталсан байгаа" гэв. 
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр 12.00 цагт буюу 17-р жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхэлнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.