| | USD/MNT 0₮
АТГ-аас ЗТХЯамны АТБХ зохицуулах газрын дарга Д.Доржхандыг 9 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Д.Доржхандад холбоотой хэргийг гэмт хэрэг хэмээн үзсэн учир АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Улмаар тус хэргийг прокурор хянаад яллах дүгнэлт үйлдсэнээр эцсийн шийдвэрийг шүүх гаргах юм.