| | USD/MNT 0₮

Ял эдэлж байсан Ц.Сандуй нэр дэвших эрхтэй юу

НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Сандуй Монголын ногоон намаас  нэр дэвшихээр болжээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшихээр болоод байгаа юм байна. 

Ц.Сандуйгийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбумын схемийг зохион төрийн эрхийг хууль бусаар авахаар завдсан хэмээн дөрвөн жилийн хорих ял авсан. Улмаар давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан юм. Түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, батлан даалтад гаргасан байгаа билээ. 

Түүний хувьд ийнхүү намаасаа гарч, ийнхүү өөр намд элсч улс төрийн карьераа үргэлжлүүлэхээр зэхэж байна. Гэхдээ ял эдэлж байсан хүнийг Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх боломжтой юм. 

НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Сандуй Монголын ногоон намаас нэр дэвшихээр болжээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшихээр болоод байгаа юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.