| | USD/MNT 0₮
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” сэдвийн дор 2020 оны 5 дугаар сарын 21-нд цахим хэлбэрээр нээлээ. Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан хамгийн том байгууллагын энэхүү ээлжит чуулганы хуралдааныг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалав. Зөвхөн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд төдийгүй дэлхий нийтээрээ хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрийг нь анхааралтай ажигладаг энэхүү чуулганыг 20 жилийн дараа анх удаа монгол хүн удирдсан нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар юм.
Тэрбээр АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы нээлт дээр энэ удаагийн чуулганы сэдвийн хүрээнд үг хэлсний зэрэгцээ КОВИД-19 цар тахлын дараах ертөнцөд эрүүл мэнд болон аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх, улс орнууд илүү идэвхтэй хамтран ажиллах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах тусгай нэгжийг тус байгууллагад байгуулах асуудлыг онцлон тэмдэглэлээ. Ийнхүү Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бүс нутаг, олон улсын түвшний тулгамдсан бэрхшээл сорилтыг даван туулах, тэдгээрийг шийдвэрлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг глобаль асуудлуудаар дэлхий түвшний бодлого тодорхойлолцоход оролцсон байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР 75 ДУГААР ЧУУЛГАНЫГ УДИРДЛАА