| | USD/MNT 0₮

Өвөрхангай аймагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нэр дэвшиж байна

Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Өвөрхангай аймагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Аймгийн Ардчилсан намын дарга О.Алтангэрэл, Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Ганхөлөг нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаярын хувьд 2016 оны сонгуульд тус аймагт нэр дэвших байсан ч намынхаа эмэгтэй квотыг дэмжихээ илэрхийлж нэр дэвшихээс өөрөө татгалзаж байсан юм.  Тэгвэл ийнхүү энэ жилийн сонгуульд өөрөө нэр дэвшиж өрсөлдөхөөр болжээ.

Харин өрсөлдөгч МАН-ын намаас УИХ-ын гишүүн С.Чинзориг Д.Тогтохсүрэн болон тус аймгийн засаг дарга Г.Ганболд нар нэр дэвшиж байна.

Нэр дэвшигч Ч.Даваабаяр даргын хувьд баялаг бүтээгчдээ дэмжиж олон ажил хийсэн бөгөөд тус холбоо Монгол орныг хоёр удаа тойрч, аймаг сум орон нутаг бүрийн өнцөг булан бүрт хүрч ажилласан юм.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрсөн 2015 онд байгуулагдсан бөгөөд 21 аймаг, 7 дүүрэгт салбартай, одоогоор 200 мянга гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэгчдийг сурталчилсан, олон нийтэд таниулсан, бизнесийг нь өргөжүүлсэн гэх мэт маш өгөөжтэй олон ажлыг хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, Баялаг бүтээгдчдийг дэмжих холбоо нь үйлдвэр эрхлэгчдийн дуу хоолой болж төр засагт үгийг нь хүргэдэг индэр болсон. Тиймээс тэднийхээ эрх ашгийг хамгаалж, эрхэлсэн ажлыг нь илүү хөгжүүлэхийн тулд ийнхүү ерөнхийлөгч Ч.Даваабаяр нь их хуралд хүч үзэж байна.

Дашрамд дурдахад, Ч.Даваабаяр Өвөрхангай аймгийн унаган хүүхэд юм.

 

Энэ удаад Ардчилсан намаас Өвөрхангай аймагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Аймгийн Ардчилсан намын дарга О.Алтангэрэл, Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Ганхөлөг нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.