| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, нэг оюутнаас халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 141 болов

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүнд илрээгүй, нэг хүнд илэрлээ. Энэ хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан давтан шинжилгээгээр илэрлээ. Тэр хүүхэд ОХУ-аас ирсэн цэргийн оюутан. Нийтдээ 57 оюутанд халдвар илэрлээ. Хамт байсан ойрхон байсан хүмүүсээс халдвар илэрлээ.

Тандалтын зорилгоор 17 хүнд шинжилгээ хийж үзэхэд халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт 42 хүнд халдвар хийхэд халдвар илрээгүй. Сайн мэдээ гэвэл хоёр мэдээ эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжив. Хүмүүсийн эмчлэгдэх хугацаа 30-55 хонож байж эмчлэгдэж байна. Ингээд батлагдсан тохиолдол 141 болов" гэлээ. 

Өчигдрийн байдлаар нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүнд илрээгүй, нэг хүнд илэрлээ. Энэ хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан давтан шинжилгээгээр илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.