| | USD/MNT 0₮
Тавдугаар сарын хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгийг энэ сарын 20-ны өдрөөс эхэлж хүүхдүүдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна. Засгийн газрын шийдвэрээр ирэх аравдугаар сарын 01 хүртэл 0-18 хүртэлх хүүхдэд олгодог байсан 20 мянган төгрөгийг 100 мянга болгон нэмэгдүүлсэн билээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Коронавирусын цар тахлын үед У.Хүрэлсүхийн Засгийн газраас иргэдээ дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.
Өнгөрсөн хоёр хоногт буюу энэ 5-р сарын 18, 19-нд нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг 2 дахин, халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 306,143 иргэндээ олголоо. Өнөөдөр 1,144,630 хүүхэд, багачуудад хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэллээ" гэж бичжээ.
Тэгвэл хоёр өдрийн хугацаанд хүүхдийн мөнгийг арилжааны банкуудаар шилжүүлэх ажил дууссан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.
Тавдугаар сарын хүүхдийн мөнгийг олгож дуусчээ.