| | USD/MNT 0₮

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН Ц.ДАВААЦЭРЭНГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг цагдан хорих 461-р ангид хорьжээ. Түүнийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ. Тэрбээр 2013 оны 01 дүгээр сарын 30-нд тус үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон цагаас хойш “Эрдэнэт”-ийг мафид авч өгөх асуудалд нухацтай ажиллаж эхэлсэн гэдэг.

Тухайн үед  Монголыг атгасан МАНАН мафи анх “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авахаар судалж байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Эрдэнэт” бонд гаргахаар болсон юм. Ийнхүү 2015 оны 1 сарын 22-нд Ж.Амартүвшинг бие төлөөлөгчөөрөө томилон, Хонконг руу илгээсэн юм. Тэрээр тэнд хөрөнгө оруулагчидтай уулзахад, 26 банк хөрөнгө оруулах санал тавьсан байна. Ингээд Ч.Сайханбилэг тэргүүтнүүд “Дойче”, “Номура”, “Голдман сакс”-ыг сонгожээ. Тэдний төлөөлөгч нар Монголд ирж уулзан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувьд 750 саяас нэг тэрбум ам.долларын бонд босгоход бэлэн байгаагаа мэдэгдэв. 

Уг уулзалтанд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцсон байна. Энэ уулзалтаар өнөөх банкууд “Эрдэнэт”-ийн сүүлийн 3 жилийн тайланг КPMG-ийн баталгаажуулснаар авах хүсэлт тавьжээ. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Оросуудаас асуух ёстой” гээд гаргаж өгөлгүй “Бид худалдаж авах талаар судалж байгаа. Тийм боломж бий” гэж хэлсэн байна. 

Ерөнхий сайд нь бонд босгох гээд явж байхад Ерөнхийлөгч нь өөрийн томилсон захиралтайгаа нийлээд “Эрдэнэт”-ийг өөртөө авах гээд явж байсан байсан тухай мэдээлэл байдаг.

Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.