| | USD/MNT 0₮

Өөрийгөө “Амьдралын сайд, гэрийн дарга биш” гэх Т.Ганди Сүхбаатар аймагт нэр дэвшлээ

Улс төрийн том гал тогоонд тод дүртэй байсан бүсгүйчүүдийн нэг нь Т.Ганди.

Байсан гэж хэлэхийн учир нь амралтын юм шиг, шагналын ч юм шиг санагдах болсон “Элчин сайд” хэмээх албан тушаалд 2012-2016 оны хооронд томилогдоод нэг хэсэг чимээ сураггүй болсон.

Тодруулбал, Монгол Улсаас Унгар улсад онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын албыг хашиж байгаад УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө ирж, МАН-ын сонгуулийн сурталчилгааны багт ажилласан бөгөөд өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхийн албыг хашиж буй.

Тэгвэл тэрбээр МАН-аас Сүхбаатар аймагт нэр дэвших эрхээ олж авсан. Түүнтэй хамт намаас Сүхбаатар аймгийн Засаг дарга асан З.Энхтөр хамт нэр дэвшинэ.  Өөрийгөө улс төрийн тогоонд байх ёстой хүн. Би амбицтай, амьдралын сайд, гэрийн дарга биш. Улс төрд даргалах ёстой гэсэн байр суурьтай Т.Ганди ийнхүү нэр дэвшинэ.

Өчигдөр тэрбээр Монгол төрийн сонгуульд оролцох хариуцлагын гэрээнд гарын үсгээ зурж, баталгаажуулжээ.

 

 

Т.Ганди Сүхбаатар аймагт нэр дэвшинэ.
Улс төр

Сэтгэгдэл (25)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.