| | USD/MNT 0₮
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг хариуцаж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтэн хийдэг Б.Болороо ээж Ө.Буянжаргалын хамт өнөөдрөөс эхэлж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байна.
Түүний өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь өнгөрсөн зургадугаар сард бусдын хайхрамжгүй байдлаас болж золгүй байдлаар амиа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийг хүсч буй. Мөн нөхрийнх нь ажилладаг байсан “Хишиг арвин индустриал” ХХК-ийн удирдлагуудыг ар гэрийнхнээс нь хүн ёсоор уучлалт гуйхыг шаардаж ийнхүү алхам хийж байна.
Мөн талийгаач нөхрийнх нь хэргийг хааж хэрэгсэхгүй болгох тохироо цагдаа болон компанийн дунд явагдаад байна хэмээн хардсан ээж охин хоёр ил гаргаагүй дараагийн баримтаа ч олон нийтэд дэлгэж, хууль хяналтын байгууллага яаж ажиллаад байгаа хуудууг нь гаргана гэдгээ тэд эсэргүүцлийн жагсаал дээрээ илэрхийлсэн юм.
Б.Болороогийн ярьж буйгаар “Миний нөхрийн амийг хумсан чинээ санаж бодохгүй байгаа энэ компанийн удирдлагуудад гомдож байна. Яагаад олон сар өнгөрсөн байхад надаас болон миний настай ээж, миний жаахан охиноос уучлалт гуйчих хүн чанар сэтгэл гэж байхгүй байгаа юм бэ. Тиймээс хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцуулмаар байна.
Миний нөхөр хамгийн муу муухай адгийн байдлаар амиа алдаж, бид хүнээ алдчихаад байхад компанийн удирдлагууд нохой хуцсан чинээ бодож байна. Энэ хүмүүс өөрсдөө гарч ирээд уучлалт гуйх ёстой. Гэтэл хоёр хүн гарч ирчихээд “Дагаж орж уулзаж ярилцвал ярилц, үгүй бол бид орлоо” гэж хэлээд яваад орсныг та нар харлаа. Ингэж л харьцаж дээрэлхэж байгаа юмдаа” гэсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг хариуцаж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтэн хийдэг Б.Болороо ээж Ө.Буянжаргалын хамт өнөөдрөөс эхэлж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байна.