| | USD/MNT 0₮
2016 оны сонгуульд том ялагдал хүлээсэн Ардчилсан намынхан дөрвөн жилийн хугацаанд “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэгчээр нам тойрсон хэрүүл тасарсангүй. Бууриа сэлгэж “Шонхор плаза” руу нүүсэн Ардчилсан намын байранд хөл хөдөлгөөн их, хэрүүл тэмцэл одоо ч тасрахгүй байна. Ийн нүүсний дараачаас эхлэн Ардчилсан намын шинэ байрыг гишүүд нь “С.Эрдэнэ вангийн хүрээ” хэмээн нэрийдэх болжээ.
Тэгвэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сургаар л “С.Эрдэнэ ван”-гийн дэнчингийн мөнгө нийгэмд шуугиан тарьж эхэлсэн. Чухам 100 сая төгрөгөөс эхэлсэн энэхүү мөнгө өссөөр 400 саяд хүрсэн тухай намынх нь нөхөд хэлж байсан нь ч бий. Тэгвэл уг дэнчингээс болоод Ардчилсан намыг том эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсээд буй. Учир нь 100 сая төгрөгийг алдарт 60 тэрбумын “схем”-ийн шинэчилсэн хувилбар бөгөөд тэднийг УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхгүй хэмээн иргэд шүүмжилж байсан. Тэгвэл ганц үүгээр ч зогсохгүй АН-аас ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж болзошгүй 10 гаруй эрхэм бий. Тэд өнөөдрийн байдлаар авлига, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг хэрэгт шалгагдаж, зарим нь яллагдагчаар татагдаад байгаа юм. Хэрэв шүүхээс тэднийг гэм буруутай хэмээн тооцвол Ардчилсан нам даруй 12-13 нэр дэвшигчийг нөхөн сонгох хэрэгтэй болох нь. Хамгийн сонирхолтой нь тэдгээр эрхмүүдийг намын дарга С.Эрдэнэ өөрөө толгойлон яваа юм.
Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу С.Эрдэнэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар хэвлэлүүд онцолж байсан. Иргэдээс ирүүлсэн гомдолд Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан гэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан хэмээх, “Найрамдал” зуслангийн орчимд авсан газрын асуудал гээд хэвлэлээр удаа дараа гарч буй мэдээллийг шалгуулах тухай дурдсан байсан аж.
Үүгээр ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа төрсөн охин Э.Золзаяагийн нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Эрдэнийг яллагдагчаар татсан байна. Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 30-нд АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Н.Ариунболд, “Дархан гурил тэжээл” ХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал С.Намсрайжав нарыг саатуулсан бөгөөд энэ баривчилгааны үндэслэл нь АН-ын дарга С.Эрдэнэ байсан талаар мэдээлжээ. 2013-2015 онд Хүнс хөдөө аж ахуйн яам үр тариа хадгалах элеватор худалдан авах тендер зарласан бөгөөд тендерт Дарханы нэг компани 4 тэрбум төгрөгөөр элеватор нийлүүлэх санал өгч байжээ. Үнэлгээний хорооныхон санал болгосон элеваторыг шалтгаад татгалзсан хариу өгчээ.
Энэ явдлын дараа тендерт гологдсон элеватор Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Эрдэнийн төрсөн охин Э.Содгэрэлийн компанид очсон ба С.Эрдэнийн төрсөн охины компанийн нэг дээр дахин тендерт оролцож 12 тэрбум төгрөгөөр шахагдсан талаар өгүүлсэн байна.
Тэгвэл үүний дараагаас бид түүний ХОМ-г шинжилж үзсэн юм.
Түүний орлого 24.5 сая бол гэр бүлийнх нь орлого 293 сая 980 мянган төгрөгт хүрдэг. Түүнд 687 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө бий. Түүнд нь хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай нэг байгууламж багтдаг аж. Мөн тэрбээр 51 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota Prius XW30, Hyundai, Lexus-570 маркийн гурван автомашинтай нэгэн.
Үүгээр ч зогсохгүй 1325 м2, 474 м2, 10га, 1797м2, 700м2 гэсэн нийт таван газрыг эзэмших эрхтэй хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
2016 оны сонгуульд том ялагдал хүлээсэн Ардчилсан намынхан дөрвөн жилийн хугацаанд “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэгчээр нам тойрсон хэрүүл тасарсангүй. Бууриа сэлгэж “Шонхор плаза” руу нүүсэн Ардчилсан намын байранд хөл хөдөлгөөн их, хэрүүл тэмцэл одоо ч тасрахгүй байна. Ийн нүүсний дараачаас эхлэн Ардчилсан намын шинэ байрыг гишүүд нь “С.Эрдэнэ вангийн хүрээ” хэмээн нэрийдэх болжээ.