| | USD/MNT 0₮

Д.Гэрэл:Саатуулагдсан иргэд мөнгө угаасан нь тогтоогдсон

Монголд цахим хэлбэрээр бохир аргаар мөнгө угааж байж болзошгүй Хятад улсын 800 гаруй иргэнийг тагнуул цагдаагийн байгууллагаас  илрүүлж шалгаж байгаа асуудлаар өчигдөр олон нийтийн сүлжээнд янз бүрийн мэдээ мэдээлэл цацагдав. Дөрвөн буудалд байрлаж, 10 мянга гаруй гар утас, 1000-аад компьютер хураан авч, 80 гаруй иргэнийг түр хугацаагаар саатуулсан гэх. Мөнгө угаах зорилготой урд хөршөөс орж ирсэн байж болзошгүй дээрх иргэдийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж, хяналтанд байлгаж байсан талаарх мэдээллийг өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр ярьж, холбогдох албан тушаалтнууд нь мэдээлэл өгөв.

Тодруулбал,ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд гүйцэтгэх ажил явуулсан талаар мэдээлэл өгчээ.

ТЕГ-ын дарга Д.Гэрэл "Өнгөрсөн наймдугаар сараас үүнийг хяналтандаа авсан бөгөөд аль болох богино хугацаанд шалгаж дуусгахаар ажиллаж байна. Цахим болон Мөрийтэй тоглоомын зорилгоор анх 80 орчим иргэн манай улсад нэвтэрсэн байсан бол 9-10 дугаар саруудад нэмэгдсээр, өчигдрийн байдлаар энэ тоо 800-д хүрсэн.

Уг ажиллагааг БНХАУ-ын дөрөв, Монгол Улсын нэг иргэн зохион байгуулсан нь тогтоогдсон. Ингэхдээ таван зочид буудалд байрлаж байсан. Үүнд ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийн газраас 1000-аад компьютер, 10 мянга гаруй гар утасны сим буюу дугаар хурааж авсан. Сим картууд ямар ч хяналтгүй тархаж байна. Үүнийг зохицуулах хуулийн заалт бий. 

Саатуулагдсан иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Тоглоом болон өөр хэлбэрээр байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хураасан бүх хардуудыг үзнэ. ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон ТЕГ-ын Кибер багийнхан ажиллаж байгаа. Шалгалтын дүн удахгүй гарна.

Аялал жуулчлал, бизнес эрхлэх визээр орж ирсэн хятадуудыг шууд хорих боломжгүй учир байрлаж байсан буудалд нь байлгаж байцаалт авч байна” гэв.

ЦЕГ-ын дарга С.Баатаржав "Хуулийн хүрээнд ЦЕГ шалгалт явуулж байгаа. "Амар", "Ориентал", "Кентавр", "Юнион" зэрэг таван зочид буудалд хуваагдан ажиллаж байсан. Эдгээр зочид буудалд хариуцлага тооцно. Хятад иргэдийг байрлуулж байсан зочид буудлууд, үүрэн телефоны операторуудад хариуцлагын асуудал яригдана. Мөн тухайн иргэдийг албадан гаргана” гэлээ.

Өнгөрсөн наймдугаар сараас үүнийг хяналтандаа авсан бөгөөд аль болох богино хугацаанд шалгаж дуусгахаар ажиллаж байна. Цахим болон Мөрийтэй тоглоомын зорилгоор анх 80 орчим иргэн манай улсад нэвтэрсэн байсан бол 9-10 дугаар саруудад нэмэгдсээр, өчигдрийн байдлаар энэ тоо 800-д хүрсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.