| | USD/MNT 0₮

Нийслэлийн прокурорын газрын даргаар Ш.Нямдоржийг томилжээ

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газрын даргаар Ш.Нямдоржийг томилжээ.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар дээрх томилгоог хийсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.

Хэдэн сар эзэнгүй байсан НПГ ийнхүү эзэнтэй болов. Уг нь өнгөрсөн сард тус газрын даргаар Сүхбаатар дүүргийн прокурорын хяналтын прокурор Д.Энхтөрийг томилно гэсэн шум гарч байсан ч тэгсхийгээд намжсан билээ.

Өмнө нь Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор Д.Баярмагнай ажиллаж байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа билээ.

 

 

О.Гал 

 

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газрын даргаар Ш.Нямдоржийг томилжээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.