| | USD/MNT 0₮
Засгийн газрын өнөөдрийн ххуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцсэн. Өнөөдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах тогтоолыг баталлаа.
Нэн түрүүнд галын шугаманд ажиллаж байгаа буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил гаальд ажиллаж байгаа орон сууц шаардлагатай албан хаагчдаа орон сууцанд хамруулах юм.
Түрээсэлж байгаад өөрийн орон сууц болгон өмчлөх юм. Хэрэгжилтийг БХС-ын сайд Х.Бадлелхан болон хотын Засаг дарга С.Амарсайхан нар хариуцан ажиллана. Эхний ээлжид 1300-1500 өрхийг орон сууцанд оруулах боломжтой гэж үзэж байна. Зах зээлд бэлэн байгаа орон сууцнаас нээлттэй сонгон шалгаруулалтаар оруулна. Галын шугаманд ажиллаж байгаа албан хаагчдаа орон сууцанд оруулна. Өргөдлөө өгөөд ил тод шалгаруулна. Өргөдлийг НЗДТГ нээлттэй авна. Монголбанкнаас 100 орчим тэрбум төгрөг санхүүжүүлэх боломжтой гэсэн. Сангийн яам хүүгийн татаасыг гаргана. Санхүүжилтийг Сангийн яам, Монголбанк хамтран гаргана" гэлээ.