| | USD/MNT 0₮
Энэ жилийн сонгуульд ах дүүсээрээ, хамаатан саднаараа нэр дэвшиж байгаа олон хүн бий. Тэдний хувьд УИХ-д сууж л байвал ураг төрлийн хэлхээ нөлөөлөхгүй бололтой.
Тухайлбал, “Нарантуул” захын босс, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Үнэн ба зөв” намаас Завхан аймагт нэр дэвших бол түүний төрсөн дүү Ш.Батсамбуу нь "Шинэ нам эвсэл"-ээс Баянзүрх дүүрэгт нэр дэвших мандатаа өвөртлөж авчээ.
Тэд өмнөх сонгуульд хоёулаа нэр дэвшээд сонгогдож чадаагүй бөгөөд энэ удаа мөн л дахин хамтдаа нэр дэвшихээр болов. Дашрамд дуулгахад “Шинэ эвсэл нам”-ын дэд даргаар Ш.Батсамбуу сонгогдоод удаж байна.
Өнгөрсөн 2016 онд Сонгуулийн 17 тойрогт буюу Завхан аймагт Ш.Сайханбамбуу төрсөн дүү Ш.Батсамбуутай хамт өрсөлдөж байсан юм.
Тухайн үед Ш.Батсамбуу МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд тус намаас тухайн тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ах Ш.Сайхансамбуу нь УИХ-ын гишүүн Г.Уянгын Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан.
Харин тэд одоо намаа сольж, энэ жил өөр өөр намаас нэр дэвшихээр болов. Ах Ш.Сайхансамбуугийн хувьд 2008-2012 онд төр түшилцэж байсан нэгэн. Улс төрийн ууган нам нь түүнд боломж олгоогүй учраас тэрбээр “Үнэн ба зөв” намыг үүсгэн байгуулж, санхүүжүүлж эхэлсэн гэх.
Харин үүнийгээ батлаж, тэрбээр энэ намаасаа нэр дэвшихээр болжээ. Дашрамд дуулгахад, “Нарантуул” олон улсын худалдааны төвөө бусдад зарсан. Одоо надад хамааралгүй гэсэн тайлбарыг олон нийтэд өгчээ.
“Нарантуул” захын босс, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Үнэн ба зөв” намаас Завхан аймагт нэр дэвших бол түүний төрсөн дүү Ш.Батсамбуу нь "Шинэ нам эвсэл"-ээс Баянзүрх дүүрэгт нэр дэвших мандатаа өвөртлөж авчээ.