| | USD/MNT 0₮
АН энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байгаа. Дундговь аймгаас нэр дэвшихээр УИХ-ын асан Р.Эрдэнэбүрэн эртнээс бэлтгэж, мянгат малчдаас намынхаа дэнчингийн мөнгө болох 100 сая төгрөгөө цуглуулж, намын даргадаа атгуулж, нэр дэвших эрхээ олж авсан байсан.
Тодруулбал, Гурвансайхан сумынхан нь сая сая төгрөг цуглуулж, 100 сая болгож, залуу боловсон хүчнийг дэмжээд төрийн түшээ болгоод өгөөрөй. Нутаг ус орондоо ихийг хийх сэтгэл зүтгэлтэй залуу гэж ихэд итгэл найдвар төрүүлсэн ч намын дарга С.Эрдэнэ бүгдийг нь үгүй хийж “устгажээ”.
Өөрөөр хэлбэл, дэнчингийн 100 сая төгрөгийг нь намдаа авангуутаа мурьчихжээ.
Бүх сумыг жишиг болгочих чадвартай сайн хүн хэмээн малчид итгэл найдвар үзүүлж 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгийг нь цуглуулж өгчээ. С.Эрдэнэ дарга “Мундаг залуу байгаа юм яалт ч үгүй дэмжинэ” гэж хэлээд гарын үсэг зуруулж авсан гэнэ.
Гэтэл ҮБХ-ны хурлаар АН-ын дарга С.Эрдэнэ Дундговь аймгаас нэр дэвшсэн Р.Эрдэнэбүрэнг тойргоос нь нэрийг хасч оронд нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Говьсүмбэр аймгийн Засаг дарга П.Одсэрийн нэрийг дэвшүүлжээ.
Үүнд нутгийн ард иргэд нь ялангуяа Гурвансайхан сумын иргэд бухимдалтай байна. Нутгийн иргэд нь Р.Эрдэнэбүрэнг төрийн түшээгээр тавих хүсэлтэй байсан гэнэ.
Дашрамд дуулгахад Р.Эрдэнэбүрэнийг авлигын хэргээр олон жил шалгасан бөгөөд гурван шатны шүүхээс хэргийг цагаатгасан байдаг юм.
АН-аас төрсөн нутагтаа нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн Р.Эрдэнэбүрэнг намын дарга нь дэвшүүлсэнгүй.