Энэ жилийн УИХ-ын сонгуульд ураг төрлүүдийн хамаарал бүхий эрхмүүд олон нэр дэвшиж байна. Тухайлбал, төрсөн эгч дүүс, үеэлүүд хадам аав, хүргэнтэйгээ гэх мэт.
Завхан аймагт МАН-аас Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нэр дэвшиж байгаа бол түүний хүргэн болох "Bloomberg" телевизийн гүйцэтгэх захирал, Засгийн газрын мэдээ сонины эрхлэгч Э.Долгион АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхээ авчээ.
Түүний хувьд гэр бүлийн хоёр дахь амьдралаа зохиосон бөгөөд эхнэр хүүхдээсээ салж Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн том охин болох Ц.Пүрэвжаргалтай хамт амьдарч эхэлжээ. Хэн хэнийх нь хоёр дахь амьдрал бөгөөд Ц.Цэрэнпунцаг гарьдийн охин гурван жилийн өмнө нүсэр хурим хийж байсныг хүмүүс андахгүй сайн мэдэх байх.
Тэгвэл анхны амьдрал нь бүтээгүй бүсгүй өөрөөсөө үе мултарсан ах буюу Э.Долгионыг хоёр дахь нөхрөөрөө сонгож, хоёр охиндоо хойд эцгийн царай харуулсан байна. Ийнхүү хамтын амьдралаа эхлүүлээд удаагүй байгаа тэд удахгүй гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэх аж.