| | USD/MNT 0₮
Монгол Улсын хоёр иргэн энэ сарын 28-ны өдөр их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн хил дээр гаалийн ажилтнуудад баригджээ. Тэдний машин нь ЭСЯ-нд хамааралгүй, мөн хэн нь ч дипломат албанд ажилладаггүй юм байна.
Тодруулбал, нэг нь боксын олон улсын хэмжээний шүүгч нөгөө нь тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд өнгөрсөн жил Тагнуулын байгууллагаас халагджээ. Тэд дипломат шуудан, машины номерыг хуурамчаар үйлдэн микро автобусаар Орос, Латвийн хилээр гарахаар завдсан байна. Одоогоор дээрх иргэдийн нэр манай хууль хяналтын байгууллагад ирээгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Сануулахад, тэднийг Польшийн хил дээр саатуулагдсан гэх мэдээлэл гараад байсан нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан хэллээ.