| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар саяхан АН-д элссэн билээ. Улмаар АН-ын ҮБХ-ны гишүүн болсон юм. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр жил дараалан сонгогдсон Орхон аймагтаа гурав дахь удаагаа нэр дэвших мандатаа олж авлаа.
Харин 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшиж байсан С.Жавхлан тойргоо сольж, өөрийн төрсөн нутаг болох Увс аймагт нэр дэвшихээр болсон байна.
О.Баасанхүүгийн хувьд өрсөлдөгч Ц.Нямдорж сайдтай нэг тойрогт үзэх болсондоо баяртай байна гэдгээ өчигдөр илэрхийлсэн юм.
АН-ын гишүүн болсон О.Баасанхүү гишүүн Орхон аймагт, С.Жавхлан гишүүн төрсөн нутаг Увс аймагтаа хүч үзнэ.