| | USD/MNT 0₮
МАН 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулав. Олон хүнийг баярлуулж, нэр дэвших болов уу хэмээн итгэл өвөрлөж байсан олон хүнийг гомдоов. Тухайлбал, гурван мандаттай Баян-Өлгий аймагт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулийг эмэгтэйчүүдийн квотоор орж ирж дэвших болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч тэрбээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж чадсангүй.
2016 оны сонгуулиар заалнаас нэр дэвшээд нэрээ татаж байсан тэрбээр энэ удаад бат найдвартай нам нь нэрийг дэвшүүлэх болов уу гэж бодож байсан. Гэвч тэгсэнгүй. Үүнд дэд сайд Ж.Сауле гомдоод намаа шударга бус байна гэж шүүмжилж байгаа харагдана билээ. МАН-ын бага хурлаар шударга шийдвэр гарах байх гэж их найдаж байсан ч найдвар нь талаар болов.
Ингээд Баян-Өлгий аймагт БХБ-ын сайд Х.Баделхан, МАН-ын гишүүн Т.Абубахир, А.Гэлимхан гурав нэр дэвшихээр болжээ.
Дэд сайд Ж.Сауле нутагтаа нэр дэвшиж чадсангүй.