| | USD/MNT 0₮
Намууд өчигдрийн дотор нэр дэвшигчдээ тодрууллаа. Харин АН-аас нэр дэвшигчдийн нэрс тодорсон.
АН энэ удаагийн сонгуульд боловсрол, мэдлэгтэй шинэ залуу үеээ болон гурван үеийн төлөөллийг хангасан гишүүдээ нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээллийг өгсөн ч зарим гишүүд нь эсрэг байр суурь илэрхийлж байна. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нэр дэвших гэсэн боловч түүний боломжийгш АН-ын даргын зөвлөх З.Энхболд хулгайлж хааж боосон гэдгээ тэрбээр мэдэгдэв.
Тэрбээр "З.Энхболд гэж хулгайч хаанаас гэнэт гарч ирсэн гай бэ. “Үндэсний хэмжээнд танигдсан” лидер учраас хаанаас ч хамаагүй дэвшиж болох юм гэнэ, тийм юм бол тэр хэцүү тойргууд дээр очоод цэнхэртүүлээд ирэх нь яасан юм. Судалгаа харж байгаад хамгийн дулаан хэвтрийг онилж ирдэг, тойрог дамжсан янханг лидер гэхүү. Үндэсний хэмжээнд хэрүүл л хийж ирсэн байх. АН-ын үзэл баримтлал либерал ардчилал баруун төвийн үзэл санаа хаана байна. Энэ социалист, нацист нөхөр АН-ын үзэл санааг тээгээд явж чадах уу. Тийм, хулгайч гэтэж байгаад гэнэт мярааж гарч ирэх, боломж хулгайлагч" гэж уурлажээ.
З.Энхболд гэж хулгайч хаанаас гэнэт гарч ирсэн гай бэ. “Үндэсний хэмжээнд танигдсан” лидер учраас хаанаас ч хамаагүй дэвшиж болох юм гэнэ, тийм юм бол тэр хэцүү тойргууд дээр очоод цэнхэртүүлээд ирэх нь яасан юм