| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Я.Санжмятав өнгөрсөн 2016 оны сонгуулиар Завхан аймгаас сонгогдсон билээ.
Тэрбээр өнөөдрийн ҮБХ-ны хуралд сууж байгаа бөгөөд “Нэр дэвших хүсэлтэй бодолтой шаардлага хангасан хүмүүсээ сонгон шалгаруулна. Ингэж байж 76 шилдэг хүнээ сонгохгүй бол улс орны эдийн засаг үнэхээр хэцүү байна.
Олон шаардлагууд хангасан хүмүүсийнхээ нэрийг нь дэвшүүлнэ. Залуусын хүсэмж байна.
Манай нам эвтэй байгаа шүү дээ. Намайг олон газар нэр дэвшээч гэсэн. Хэрвээ намайг нэр дэвшүүлбэл Завхандаа нэр дэвшинэ. Завханчууд намайг 20 жил хүн болгож, төрд зүтгүүлсэн. Урваж шарваад өөр тойрог руу явчих юм бол нутгийн ард иргэд гомдоно. Тиймээс би Завхандаа нэр дэвшинэ” гэлээ.
Хэрвээ намайг нэр дэвшүүлбэл Завхандаа нэр дэвшинэ. Завханчууд намайг 20 жил хүн болгож, төрд зүтгүүлсэн. Урваж шарваад өөр тойрог руу явчих юм бол нутгийн ард иргэд гомдоно. Тиймээс би Завхандаа нэр дэвшинэ