| | USD/MNT 0₮

Э.Бат-Үүл:МАН-нд ялагдах аюул ойрхон байсан учраас АН-аас нэр дэвшинэ

УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах АН-ын Үндэсний бодлогын хороо яг одоо хуралдаж байна. ҮБХ-ны шинэ гишүүн Э.Бат-Үүл бие дааж нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж байсан ч ийнхүү АН-аас нэр дэвшиж магадгүй болоод байна.

Тэрбээр “Нэр дэвших тойргоо урьдчилж хэлж мэдэхгүй, учир нь ҮБХ-аар шийднэ. Ямар ч байсан АН-ын ардчилалаа хамгаалах энэ их улс төрийн зорилгод хүч үзнэ. Энэ удаагийн сонгуульд нийлж нэгдэж орохгүй бол ардчилсан үнэт зүйлсээ алдаж магадгүй болоод байна. Түүнээс АН-тай ямар ч тохироо хийгээгүй” гэлээ.

Бие дааж нэр дэвшинэ гэж мэдэгдэж байсан хотын дарга асан Э.Бат-Үүл АН-аас нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.