| | USD/MNT 0₮

Ж.Энхбаяр:Би нэр дэвшихгүй, намаа ялуулна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болжээ.

Тэрбээр “Миний хувьд 12 жил УИХ-д суулаа, одоо өөр салбарт хүч үзэх цаг болсон. Гэхдээ би улс төрөөс холдохгүй. Намынхаа төв штаб дээр сууж ажиллана. Нэр дэвшихгүй, намаа ялуулна. Миний хувьд сонголтоо хийсэн. Монгол ардын нам энэ сонгуульд хариуцлагатай ажиллаж ялах ёстой.

МАН нийгэм эдийн засгийн нэр бүхий шилдэг хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийн 50 хувь нь шинэчлэгдэж орж ирнэ гэж ойлгож болно. Ямар хүмүүсийг нэр дэвшүүлбэл сонгогдох магадлалтай вэ гэдгээ одоо ярилцана” гэлээ.

МАН нийгэм эдийн засгийн нэр бүхий шилдэг хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийн 50 хувьд шинэчлэгдэж орж ирнэ гэж ойлгож болно. Ямар хүмүүсийг нэр дэвшүүлбэл сонгогдох магадлалтай вэ гэдгээ одоо ярилцана.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.