| | USD/MNT 0₮

Тагтнаас зүүгдсэн гурван настай хүүг аварсан аавыг “Шударга журам” медалиар шагналаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн 380 жилийн ойг угтаж салбартаа нэр төртэй ажилласан алба хаагчид болон урлаг соёлынхонд төрийн дээд одон медаль гардуулав.

Түүний дотор “Шударга журам” медалиар нэг иргэнийг шагнаж, гаргасан эр зоригийг нь үнэлэв. Тодруулбал, энэ сард найман давхрын тагтнаас зүүгдэж унах гэж байсан гурван настай хүүгийн амийг цаг алдалгүй аварч, амьдрал бэлэглэсэн цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнажээ.

Хэрэг явдлыг эргэн сануулахад, энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гурван настай хүүхэд тагтнаасаа унах гэж байсныг Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн иргэн аварсан бичлэг олон нийтийн анхааралд ороод байсан юм. 

Ийнхүү бяцхан хүүг өндрөөс унаж амиа алдахаас өмнө аварсан Л.Отгонбаяр олны дунд нэр хүндтэй, хөрш айлдаа хүндтэй зочин болж аварсан хүүхдийнхээ сэвлэг үргээх найранд уригдаж оролцсон талаараа тэрбээр ярьжээ.  

 

Найман давхрын тагтнаас зүүгдэж унах гэж байсан гурван настай хүүгийн амийг цаг алдалгүй аварч, амьдрал бэлэглэсэн цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.