| | USD/MNT 0₮

МАН-ААС 2020 СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ӨНӨӨДӨР ТОДОРНО

МАН-ын  Бага хурал өнөөдө Тусгаар тогтнолын ордонд 09.00 цагаас эхэлнэ. Бага хурлаараа УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нам, эвслүүд тавдугаар сарын 10-16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой.

Өнгөрсөн шөнө МАН-ын их бужигнаж хоносон бололтой. Ерөнхий сайдын өрөөг сахиж суугаа олон хүн байна гэсэн мэдээлэл байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд энэ жилийн сонгуульд өөрийн багаа аваад орох хэдий ч нэр дэвшүүлэхгүй байх хэд хэдэн гишүүн байгаа бололтой. Тиймээс намдаа гомдсон зарим нэг гишүүн өөр намд элсч, нэр дэвших квотоо олж авахаар хөөцөлдөж эхэлсэн гэх албан бус мэдээлэл ч байгаа юм. Мэдээж өнөөдрийн Бага хурал халуухан ширүүхэн болж өнгөрнө. 

Дашрамд дурдахад, УИХ-ын ээлжит сонгуульд 15 нам, 4 эвсэл өрсөлдөхөөр СЕХ-ноос батламжаа аваад буй юм.

МАН-аас нэр дэвшигчид өнөөдөр тодорно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.