| | USD/MNT 0₮

Ц.Элбэгдоржид таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Дөнгөж сая Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хяналаа.


Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагч нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргав.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.