| | USD/MNT 0₮

Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноолоо

Дуучин Б.Амархүүд холбогдох хар тамхи хэрэглэсэн гэх хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэрбээр шүүх хуралд Н.Намжилцогт, Ц.Туяа гэх хоёр өмгөөлөгчтэй оролцов. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноолоо.

Шүүх хурлын шийдвэрийг шүүгч түүнд уншиж танилцууллаа. Тодруулбал, 2019 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт НҮБ-ын 1971 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцод багтсан дельта-9 агууламж бүхий өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн есдүгээр сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Романа Ресиденс хотхоны 704 тоот гэртээ мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 0.5 гр жинтэй “шавар” гэх нэршилтэй бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Иймээс шүүгдэгч Б.Амархүүг худалдаалах зорилгогүйгээр мансууруулах бодис хадгалсан гэмт хэргийг үйлдсэн учраас нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэсэн юм.

Өмнө нь Б.Амархүү танхайн хэргээр шүүгдэж байсан бөгөөд түүнд шүүхээс тэнсэн харгалзах ял оноосон байдаг. Ийнхүү тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдож, хоригдох ял сонслоо.

Дуучин Б.Амархүүд холбогдох хар тамхи хэрэглэсэн гэх хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэрбээр шүүх хуралд Н.Намжилцогт, Ц.Туяа гэх хоёр өмгөөлөгчтэй оролцов. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноолоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.