| | USD/MNT 0₮

ХОМ: Ч.Улаан сайд НЭГ ТЭРБУМ 445 САЯ төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Сүүлийн үед ноолуурын асуудлаар багагүй шуугиан тариад буй ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ноолуурын үнийг 100 мянган төгрөгт хүргэнэ хэмээн том дуугарсан ч удалгүй үлгэр байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Сүүлдээ чуулганы хуралдаан дээр Архангайн ноолуур 100 мянга хүрэхгүй, хэзээ 100,000 төгрөг хүрч байсан юм хэмээн мэдэгдсэн нь олны нүдийг орой дээр нь гаргаад авсан. Эрхэм сайдын мэдэгдээд байсан 100 мянган төгрөгийн барааг хүлээж ноолуураа хав дарсан малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь л болж байх шиг байна.

Гэвч энэ нь эрхэм сайдад огт хамаагүй бололтой. Тэгээд ч тэрбум гаруй хөрөнгөтэй хүнд хамаа байж уу дээ. Тэгвэл бид та бүхэнд Ч.Улаан сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2014 онд 22 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд даруй хоёр дахин нэмэгдэж, 45 сая болтлоо өсчээ. Үүгээр ч зогсохгүй гэр бүлийнх нь орлого жил бүр өссөөр байгаа юм. Тодруулбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд 10, 10 саяар өсч, 2018 оны мэдүүлгээр гэр бүлийнх нь орлого 52 сая 816 мянгад хүрсэн байна.

Мөн Ч.Улаан сайд чамгүй их хөрөнгөтэй нэгэн аж. Гурван орон сууцтай, нэг зуслангийн байшинтай, үйлчилгээний зориулалттай нэг байгууламжтай, нэг гэртэй. Энэ бүхний зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум 445 саяд хүрнэ.

Түүнчлэн Mercedes Benz GLK300 маркийн автомашинтай, 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 277 сая 755 мянга 420 төгрөгт хүрэх мал, аж ахуйтай нэгэн юм.

Одоогийн байдлаар НИК ХК, Монголын Цахилгаан Холбоо ХК, Багануур ХК, Женко тур ХК, Төрийн банк ХК-ийн хувьцааг тус тус эзэмшдэг юм байна.

Сүүлийн үед ноолуурын асуудлаар багагүй шуугиан тариад буй ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ноолуурын үнийг 100 мянган төгрөгт хүргэнэ хэмээн том дуугарсан ч удалгүй үлгэр байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Сүүлдээ чуулганы хуралдаан дээр Архангайн ноолуур 100 мянга хүрэхгүй, хэзээ 100,000 төгрөг хүрч байсан юм хэмээн мэдэгдсэн нь олны нүдийг орой дээр нь гаргаад авсан. Эрхэм сайдын мэдэгдээд байсан 100 мянган төгрөгийн барааг хүлээж ноолуураа хав дарсан малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь л болж байх шиг байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.