| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд хандаж дараах шаардлагыг тавив.
Тэрбээр "Хоёр асуултад хариулт авахыг хүсэж байна. Нэгдүгээрт, суурин газруудад хаврын махны үнийг хямд байлгах зорилгоор экспортын зөвшөөрлийг хаасан байгаа. Өнөөдөр нийтдээ 100 тэрбум төгрөгийн мах компаниудын хөргөгчинд нь хадгалагдаж байна. Дийлэнх нь дулааны аргаар боловсруулсан адуу, ямааны мах байгаа. Тэгэхээр хаврын цагт монголчууд адууны мах иддэггүй. Ч.Улаан сайдын хөргөгчинд адууны мах байхгүй. Сэрүүднэ гээд ямааны мах иддэггүй. Тиймээс махны компаниуд маш хүнд нөхцөлд орсон. Иймд хаврын цагт иддэггүй адуу, ямааны мах экспортлох зөвшөөрлийг нь олгохыг Ч.Улаан сайдаас хүсч байна.
Хоёрдугаарт, ноолуурын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Өнөөдөр Ховд аймгийн сумдад 45 мянга, аймгийн төвд 50 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Малчидтай уулзаад явахад Ч.Улаан сайдын хэлсэн 100 мянган төгрөгийн мэдэгдлийг шүүмжилж байна. Ихэнх малчин коронавирусээс улбаалан ноолуурын үнэ дэлхийн зах зээлд унах байх гэсэн хүлээлттэй байсан. Сүүлийн есөн жилийн турш 100,000 төгрөгт хүрч байсан ч энэ жил багасгаад зарчихна гэсэн бодолтой байсныг Ч.Улаан сайд улс төрийн мэдэгдэл хийгээд үгүй хийчихлээ. 100 мянган төгрөгийн сургаар ААН-үүд гэдийгээд авахгүй, Ховд аймагт ноолуурын үнэ 35 мянга боллоо. Сүүлдээ ноолуурын үнийг компаниуд өөрсдөө тогтооно гэж хэлснээс хойш бүр авах компани олдохгүй байна. Манай Ховдын малчдын ноолуурыг ядаж 70 мянган төгрөгөөр авахыг Ч.Улаан сайдаас хүсч байна" хэмээлээ.
Б.Пүрэвдорж: Манай Ховдын малчдын ноолуурыг 70 мянган төгрөгөөр авахыг Ч.Улаан сайдаас хүсч байна