| | USD/MNT 0₮

Хуульч Б.Гүнбилэг байраа 75 саяд зарж банкны хадгаламж руугаа орж, дэнчингийн мөнгөө босгов

"Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэж зүйр үг бий. Гэтэл сүүлийн үед улс төрд горилогчид гэрээ засах битгий хэл гэрээ зарж, мөнгө олж нэр дэвшдэг нэг тийм шинэ үзэгдэл бий болов.

Тухайлбал, УИХ-ын дарга асан М.Энхболдын хуульчаар ажиллаж байсан Б.Гүнбилэг нэр дэвших зардлаа байраа зарж олно гэж мэдэгдсэн билээ.

Тэрбээр Булган аймаг нь ажил үйлсээрээ уруудаад байгаа тул байраа зараад ч болтугай нэр дэвшиж, нутаг орноо аврах хүсэлтэй байгаа талаараа хэвлэлд өгсөн яриандаа онцолжээ. Хуульч Б.Гүнбилэг нь МАН-ын гишүүнчлэлээс гарсан бөгөөд олон нийтийн зүгээс түүнийг “Байраа зарж нэр дэвшиж байгаа хүн ирээдүйд төрөө ч зарна” гэсэн үүднээс ихээхэн шүүмжлээд байгаа юм.

Тэгвэл шүүмжлэлийн бай болсон тэрбээр 89 саяын байраа 75 сая төгрөгөөр зарж, үлдсэн дэнчингийн мөнгөө олохын тулд хадгаламж руугаа орж байгаа талаараа цахим хуудсандаа бичжээ. 

Ийнхүү гэрээ зарж, төрд орох виз хөөцөлдөж яваа хуульч Б.Гүнбилэгийг улс төрд гарах эсэхийг удахгүй харна даа. 

УИХ-ын дарга асан М.Энхболдын хуульчаар ажиллаж байсан Б.Гүнбилэг нэр дэвших зардлаа байраа зарж олно гэж мэдэгдсэн билээ.
Улс төр

Сэтгэгдэл (24)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.