| | USD/MNT 0₮

Н.Энхбаяр:Шинэ МАНАН-гийн эхний баривчилгааны золиос нь З.Баянсэлэнгэ болчихлоо

 

Улс төрийн намууд өнөөдөр хамтарсан мэдэгдэл мэдээлэл хийлээ. Тэд Ардчилсан нам МАН-д барьцаалагдаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцсэн юм.

Ингээд хурлын дараа МАХН-ын дарга Н.Энхбаяраас хоригдсон байгаа З.Баянсэлэнгийн талаар асуулаа.

Тэрбээр “З.Баянсэлэнгэ ард иргэдээ орон сууцтай болгоё гэж зүтгэсэн. Сайд байхдаа ч ард иргэдээ байртай болгох ажил хийснийхээ төлөө өнөөдөр шоронд хоригдлоо.

Өнөөдөр ард түмнийхээ төлөө ажил хийснийг нь хорьж, ард түмнийхээ мөнгийг хулгайлсан этгээдүүдийн толгойг илдэг дэглэм байна. Тийм учраас З.Баянсэлэнгээ хэлмэгдүүлж байгаа эсэргүүцнэ. Бид хараат шүүхийн хууль бус үйлдлийг таслан зогсооно.

З.Баянсэлэнгэ шүүх ажиллагаанд удаа дараа саад учруулсан зүйл болоогүй. Хаалттай хурал болсон учраас нарийн юмыг та нар хараагүй мэдэхгүй биз дээ. Юунаас болж таслан шийтгэх арга хэмжээ авсныг нь сайн мэдэхгүй. Харин бид өмгөөлөгчтэй нь уулзахад “Энэ хэрэг анхнаасаа улайм цайм байсан. Гэмт хэрэг хийгээгүй хүнийг зориудаар гэмт хэрэг хийсэн мэтээр зорьж ажиллаж байна.

Тиймээс шүүх хурал дээр таныг өмгөөлж чадахгүй. Та надаар цааш өмгөөлүүлэх үү гэж асуусан юм билээ.

Нэгэнт хүн өөрөө хэлж байхад ёсзүйн хувьд өөрөөс нь татгалзаж чадахгүй байгаа ч үйлчлүүлэгчийн хувьд өмгөөлөгчөөсөө татгалзах эрхээ З.Баянсэлэнгэ эдэлсэн. Тэгээд шинэ өмгөөлөгч авъя гэсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, шинэ өмгөөлөгч авсны төлөө шүүх цагдан хорьсон. Ийм л бусармаг зүйл болсон. Гэрт нь насанд хүрээгүй хүүхдүүд нь үлдсэн. Ээжийг нь шударга бусаар хорьж, хүүхдүүдийг нь айлгаж байна. 

Хамгийн инээдтэй нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа, З.Баянсэлэнгэ сайд байхдаа гарын үсэг зурсан Засгийн газрын тогтоол нь бий. Гэтэл Ч.Сайханбилэгийн тогтоол хууль зөрчөөгүй. Уг нь бол Засгийн газрын хамтын шийдвэр гарсан. Үүнд яагаад нэг хүн буруудна гэж. Буруудах ёстой юм бол бүгдээрээ буруудах ёстой. Тэр тусмаа Ч.Сайханбилэг буруудна. Гэтэл ажилдаа хайнга хандсан гээд зүгээр өнгөрөөж, З.Баянсэлэнгийг ажилдаа хайнга хандаагүй юм байна гээд шоронд хийчихэж байх жишээтэй.

Эндээс харахад З.Баянсэлэнгийг хэлмэгдүүлж байна. Намын бүх гишүүд З.Баянсэлэнгээ өмөөрнө. Хорихоос гаргахын төлөө явна. Юу ч хийгээгүй хүнийг шоронд хийж болдог юмуу. Тэгэхээр МАНАН арилаагүй байгаа биз. Шинэ МАНАН аль хэзээний төрчихсөн байна. Түүний хамгийн эхний баривчилгаа золиос нь З.Баянсэлэнгэ болчихоод байна” гэв.

 

ШУУД ҮЗЭХ:

 

О.Гал 

 

З.Баянсэлэнгэ ард иргэдээ орон сууцтай болгоё гэж зүтгэсэн. Сайд байхдаа ч ард иргэдээ байртай болгох ажил хийснийхээ төлөө шоронд хоригдлоо.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.