| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл: ОХУ-аас 1800 гаруй оюутнаа татаж авна

Ковид 19 цар тахлын эсрэг тэмцэх болон эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн хүрээнд 233 сая ам.долларын зээлийн гэрээнд Азийн хөгжлийн банкны төлөөлөгч болон Монгол Улсыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирустэй холбоотой мэдээлэл өгөв.

Тэрбээр “Энэ хүнд үед биднийг дэмжиж байгаад сайхан байна. Сангийн сайд болон Азийн хөгжлийн банкныханд баярлалаа. Халдварын тархалт өндөр нөхцөл байдал амаргүй байна. Шинэ давалгаа үүсч байна. Өнөөдөр гэхэд нэг орон нэмэгдэж 216 боллоо. Халдвар авах хүний тоо 5 саяд хүрэх цаг хугацааны асуудал болов.

Манай улсын хувьд хүн амын дунд тархаагүй ч зөөвөрлөгдөн орж ирж байгаа тохиолдлууд нэмэгдсээр байна. Бид нар ОХУ-аас 1800 гаруй оюутан татаж авна. Өнгөрсөн нөхцөл байдлаас харахад 200-300 хүнд халдвар бүртгэгдэж байна. Зөөвөрлөгдөж ирэх тоо хүн татахын хэрээр нэмэгдэх юм байна гэсэн ойлголттой ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжиж байгаа төслийн хүрээнд эрүүл мэндийн салбараа бэхжүүлж байгаад баяртай байна. Азийн хөгжил 5 төслийн хүрээнд орон нутагт болон эрүүл мэндийн салбарын 17 том эмнэлгийг тохижуулж байгаа юм. Үлдсэн долоон аймгийн эмнэлэгт ариутгал болон тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж байна” гэлээ.

Шууд үзэх:

 

Бид нар ОХУ-аас 1800 гаруй оюутан татаж авна. Өнгөрсөн нөхцөл байдлаас харахад 200-300 хүнд халдвар бүртгэгдэж байна. Зөөвөрлөгдөж ирэх тоо хүн татахын хэрээр нэмэгдэх юм байна гэсэн ойлголттой ажиллаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.