| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэрийн тусгаарлалтаас гарч, гадуур хүмүүстэй уулзалт хийж явна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэртээ тусгаарлагдах хугацаа өнгөрсөн баасан гарагт дууссан билээ. Тэгвэл тэрбээр нийгмийн харилцаанд орж, гадуур хүмүүстэй уулзалт хийж явна.

Дашрамд дуулгахад түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Монгол Улсын иргэн Цахиагийн Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн хэдий ч тэрбээр 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болсон юм.

Хуульд заасан үндэслэлийн дагуу Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж, түүнээс мэдүүлэг авах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гэр бүлийн гишүүн болох төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгч, нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан хэдий ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Тиймээс түүнийг тусгаарлалтаас гарсны дараа мөрдөн байцаах ажиллагааг үргэлжүүлнэ гэж АТГ-аас мэдээлсэн юм.

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэртээ тусгаарлагдах хугацаа өнгөрсөн баасан гарагт дууссан билээ. Тэгвэл тэрбээр нийгмийн харилцаанд орж, гадуур хүмүүстэй уулзалт хийж явна.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.