| | USD/MNT 0₮
УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн С.Жавхлан нар мэдээлэл хийж, С.Жавхланг Ардчилсан Намд гишүүнээр элсэж байгааг тус намын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр АН-д элссэн батламжаа гардан авч, улс даяар өөрийн ажлыг хэрэгжүүлнэ гэв.
Тэгвэл яг одоогийн байдлаар Ардчилсан нам нэр дэвшигчдээ тодруулаагүй байгаа бөгөөд Бага хурлын шийдвэрээр нэр дэвшигчдээ зарлана гэдгээ мэдэгдлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ: Тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болохоор товлогдоод, бэлтгэл ажил хангагдаад явж байна. Энэ үед АН мөн 9-үүлээ элэг бүтэн болж, дараагийнхаа сонгуультай золгож байна. Ингээд УИХ дахь АН-ын бүлэгт эвсэн нэгдэж, ес дэх гишүүн болж байгаа С.Жавхлан гишүүний цаашдын ажилд амжилт хүсье.
ШУУД ҮЗЭХ:
Тэрбээр АН-д элссэн батламжаа гардан авч, улс даяар өөрийн ажлыг хэрэгжүүлнэ гэв