| | USD/MNT 0₮

Дорнод аймгийн хойд сумдаар баавгай их үзэгдэж байна

Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж холбогдох удирдлагуудад үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдын нутгаар өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш 14 удаа баавгай орж ирэх тохиолдол гараад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдав. Монгол Улсын хэмжээнд Хэнтий, Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудаар баавгай орж ирсэн тохиолдол нэлээдгүй их бүртгэгджээ. 

Тус аймгийн Дашбалбар суманд 1, Баяндун суманд 2, Баян-Уул суманд 11 удаагийн давтамжтай баавгай орж ирсэн мэдээлэл бүртгэгджээ. Дээрх баавгай орж ирсэн шалтгаан нөхцлөөс дүгнэхэд турсан байдалтай, малын сэг зэм идэх, мал руу дайрч байгаагаас үзэхэд идэш, тэжээлийн хомсдолд орсон байх магадлалтай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм.

Эдгээр тохиолдлуудаас 11 удаагийн тохиолдлыг хөөж мод руу оруулсан, 1 удаа зөөж тусгай хамгаалалттай газарт тавьсан, 1 агнагдсан, 1 өөрөө мод руу оржээ. Хуралдаанаар Аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүрэн баавгайн учруулж болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж, ажиллахыг албан даалгавраар үүрэг болголоо. 

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.