| | USD/MNT 0₮
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн “хуульд заасан ХАНГААГҮЙ” ТАЛААРХ ДҮГНЭЛТИЙГ хүргүүлжээ. Тодруулбал, Үндэсний аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж зарим дүгнэлтүүдийг гаргалаа.
Нийт 208 иргэнээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн 121 мөрийн хөтөлбөрт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу дүгнэлт гаргаад байна.
Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17. дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 38.11-д заасан зохицуулалтын дагуу холбогдох дүгнэлт гаргана.
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ.
ҮАГ: 121 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ