| | USD/MNT 0₮

С.Амарсайхан дарга нийтийн тээврийг хөгжүүлж, нэмэгдүүлнэ хэмээн 1200 хятад автобусаар мөнгө угаах гэж байна

 

Нийтийн тээвэр үнэндээ асуудалтай байна. Ялангуяа алслагдсан хороо руу явдаг автобусны хүрэлцээ байхгүй, дээр нь түгжрэлээс болж хүйтэнд хэдэн цаг ч хүлээж зогсоно гэдэг үнэхээр хэцүү.

Сүүлийн үед автобус хүрэлцээгүй, зориудаар гаралтыг нь багасгаж явуулж байгаа талаар зорчигчид шүүмжилж, жолооч нар ч гаралт нь багассан байгаа гэдгийг өөрсдөө хэлж байна.

Ийм байхаар өглөө оройдоо автобусанд багтаж сууж чадахгүй, ажлаасаа хоцрох, аль эсвэл шахалдаж орсон автобусныхаа хаалганд гар хөлөө хавчуулах, эд зүйлсээ алдах нь энгийн үзэгдэл болчихоод байна.

Тэгвэл өчигдөр нийтийн тээврийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл /ААНБ/ ноцтой мэдээлэл хийсэн нь анхаарал татав.

Харин нийтийн тээврийг хөгжүүлэх гэж байна гээд 711 саяар 1200 хятад автобус авахаар Концессын гэрээ хийх гээд улайрах нь өөрөө асуудал. 853 тэрбумыг их наяд орчим төгрөг болгож төлөх нь тодорхой. Хятад автобусны чанар, туршсан туршлага гэж манайд байдаггүй юм байна.

С.Амарсайхан, “Эрдэм транс” компанийн захиралтай үй зайгүй найзууд гэв

 “Атибус” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Баярмагнай “Өнөөдрийн байдлаар хот хоорондын автобус, болон сургуулийн автобус зэрэг нийтийн тээврийн ихэнх автобусны он дууссан. Монгол Улсын иргэд хот хөдөөгүй баталгаагүй тээврийн хэрэгслээр зорчиж амь нас эрүүл мэндээ золионд гаргаж байна.

Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх, нийтийн тээврээр битгий бизнес хийгээч. Тус салбарт мөнгө угаалт явагдаад байна гэсэн утгатай албан тоотыг хотын дарга С.Амарсайханд есдүгээр сарын 26-нд хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Тухайлбал, “Эрдэм Транс” ХХК нийслэлийн тээвэрт толгой цохихоор олон автобустай компани гэдэг.  Гэтэл тус компани нь парк шинэчлэл хийх ёстой хоёр тэрбум төгрөгийг хэмнээд, он дууссан 70-80 автобусыг нийтийн тээвэрт явуулж байна.

Хамгийн гол нь нийслэлийн хөрөнгөөр он дууссан олон тооны автобусны зардлыг нь санхүүжүүлээд явж байгааг бид мөнгө угаалт гэж хардаж байна. С.Амарсайхан, “Эрдэм Транс” ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэг нар сүрхий найзууд.

Хотын даргад хандаж хэлэхэд “Таны нөхөрлөөд байгаа Я.Эрдэмбилэг луйварчин, мөнгө угаагч шүү. Нийтийн тээвэр ард иргэдийн унаа болохоос хэн нэгний бизнес биш. Нийслэлийн тээврийн газар нь нийслэлийн тээврийн үйлчилгээний газар болж нэр болон даргаа сольсон ч өнөөдрийг хүртэл энэ асуудал цэгцэрсэнгүй. Нийслэлийн тээврийн газар ажил оношилгоогоор автобусны он зассан байна гэхээр дарга нар нь чимээгүй дар гээд мөнгийг нь өгдөг. Энэ мэтчилэн шударга бус явдал гаарсаар байна.

С.Амарсайхан хотын дарга болсноос хойш нийтийн тээвэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ыг ганц удаа дуудаж сэтгүүлчдийн хажууд зандарч, өөрийнхөө хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан “Хотын дарга нийтийн тээвэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ыг ажлаа хийхийг шаардлаа” гэсэн утгатай мэдээлэл тараалгасан. Сайхан зүйл хийсэн мэт ард иргэдийн тархийг угааж рекламдах биш, нийтийн тээврийн компаниудын төлөөлөлтэй уулзан, цаашид хэрхэн хөгжүүлэх гарц гаргалгааг сонсож системтэй ажиллах ёстой байсан.

Шинэ автобус 200 сая төгрөг, хуучин автобус 40 сая төгрөгийн үнэтэй байдаг. Тэгэхээр шинэ автобусыг 12 жил явуулахын тулд 200 сая төгрөгийн зардал гаргах уу, эсхүл хуучин автобус авч найман жил явуулахын тулд 30 сая төгрөгөөр автобус авсан нь дээр үү. Нийтийн тээвэр яагаад хөгжихгүй байгаа юм гэхээр үүнээс харагдана. Нийтийн тээвэр хөгждөггүй шалтгаан нь мөнгө угаалт. Үүнийг зогсоох цаг болсон” гэв.

Нийтийн тээврийг Хятад улсын мэдэлд 30 жилээр өгөхөөр луйвар хийж байна

“Нийтийн тээврийг БНХАУ-ын мэдэлд 30 жилээр өгөхөөр луйвар явагдаж байна. Тодруулбал, 1200 ширхэг автобусыг БНХАУ-ын 70 хувь, нийслэл хот 30 хувийг нь хариуцсан компани байгуулах гэж байна. Нийтийн тээврийн салбарыг гадны компанид нэгмөсөн алдахад тулаад байна. Бид хотын дарга С.Амарсайхантай уулзах гээд дөрвөн удаа хүсэлт өгсөн ч уулзаагүй. Цаашид үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн тэмцэх болно” гэв.

Парк шинэчлэл нэрийдлээр БНХАУ-аас 1200 автобусыг 711 сая төгрөгөөр оруулж ирэх бол монгол инженерүүдийн гараар бүтсэн автобус 490 сая төгрөгөөр бүтэх юм байна.

Монголд 1200 автобус үйлдвэрлэх чадалтай машин, автобус үйлдвэрлэдэг таван компани бий. Тэд хүчээ нэгтгээд жилд 650 автобус, хоёр жилийн хугацаанд 1200 автобус үйлдвэрлэж парк шинэчлэлтийг 100 хувь хийх боломжтой ажээ. Ийнхүү үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байж, Хятадын гэх баталгаагүй, туршилтаар яваагүй 1200 автобусыг оруулж ирж их хэмжээний мөнгө угаах гэсэн ашиг сонирхол хотын дарга С.Амарсайхан болон “Эрдэм транс” компанийн захирал хоёрт байгаа юмуу даа гэсэн хардах эрх нээлттэй үлдэв. 

Хотын даргад хандаж хэлэхэд “Таны нөхөрлөөд байгаа Я.Эрдэмбилэг луйварчин, мөнгө угаагч шүү. Нийтийн тээвэр ард иргэдийн унаа болохоос хэн нэгний бизнес биш. Нийслэлийн тээврийн газар нь нийслэлийн тээврийн үйлчилгээний газар болж нэр болон даргаа сольсон ч өнөөдрийг хүртэл энэ асуудал цэгцэрсэнгүй. Нийслэлийн тээврийн газар ажил оношилгоогоор автобусны он зассан байна гэхээр дарга нар нь чимээгүй дар гээд мөнгийг нь өгдөг. Энэ мэтчилэн шударга бус явдал гаарсаар байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.