| | USD/MNT 0₮

СУУЛГАЛТ ӨВЧНӨӨР УДААН ӨВДӨХӨД В АМИНДЭМЭЭ АЛДДАГ

Тэжээлийн бодисуудаас илч ялгарах үйл ажиллагааг В бүлгийн аминдэмүүд идэвхжүүлдэг учраас илч ихээхэн хэрэгцээтэй байдаг хүүхдийн биед зохих хэмжээгээр шаардагдана. Хүүхэд өвдөөгүй эрүүл үед гэдсэнд байдаг өвчин үүсгэдэггүй нянгууд В бүлгийн аминдэмийг үүсгэж байдаг.

Суулгалт өвчнөөр удаан өвдөхөд хэвийн үед байх нян багассаны улмаас В бүлгийн аминдэм үүсэх нь багасч болзошгүй. В аминдэмүүд мах, шувуу, загас, гахaйн мах, өндөг, самар, талх, үр тариа, ногоо, цагаан будаанд их хэмжээтэй байдаг.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт I, 2014 он

М.Оюунбилэг /Зөвлөх/ Анагаах ухааны доктор

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.