| | USD/MNT 0₮
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит XIII хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жаргаланг Ардчилсан намын дэд даргаар томилжээ.
Харин энэхүү албан тушаалыг хашиж байсан Элчин сайд асан Б.Дэлгэрмаа ажлаа хүлээлгэж өгч, УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр болжээ.
Шинэхэн дарга Б.Жаргалан нь АН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг бөгөөд УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин гэдгээрээ олонд илүү танигдсан. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд энэ жилийн сонгуулиар Архангай аймагт өрсөлдөхөөр нэр нь яригдаж байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит XIII хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жаргаланг Ардчилсан намын дэд даргаар томилжээ.