| | USD/MNT 0₮

Хар тамхи хэрэглэсэн Б.Амархүүг өнөөдөр шүүнэ

Дуучин Б.Амархүү нь өнгөрсөн есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан билээ.

Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл Б.Амархүүд холбогдох шүүх хурал өнөөдөр 14.00 цагт болно.

Прокурорын газраас түүнийг хар тамхи хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн бусдад зарсан гэх үндэслэлээр буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн юм байна.

Хар тамхи хэрэглэсэн дуучин Б.Амархүүг өнөөдөр шүүнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.