| | USD/MNT 0₮
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон албан тушаалтнуудыг танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн “Дорнод гурил” компаниараа дамжуулан ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан байна.
Түүнээс зээл авсан талаар тайлбар авахад тэрбээр “Би хувьцаа эзэмшдэг. Зээлээ төлж байгаа. Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрлэлээ өргөжүүлээд үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор талх, гурил үйлдвэрлэж байгаа. Арилжааны банкны зээлийн хүү өндөр. Ургац алдаж хүүгийн дарамтад ороод яах аргагүй зээл авсан юм билээ. Би зээл авсныг сүүлд мэдсэн” гэж тайлбар хийсэн.
Мөн түүнчлэн тэрбээр авсан зээлийнхээ хэдэн хувийг эргүүлэн төлсөн, хэдэн жилийн хугацаатай авсан эсэхээ мэдэхгүй гэж мэлзсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ЖДҮХС-аас хэдэн төгрөгийн зээл авснаа хэдэн жилийн хугацаатай төлөхөө мэдэхгүй гэж мэлзжээ.