| | USD/MNT 0₮
АН-ын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийв. Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Саарал жагсаалтад орсон дөрвөн асуудал бий. Дөрвөн асуудлын нэг нь санхүүгийн урсгалд эрсдэл учруулах гэмт хэрэг, терроризмид санхүүгээ зарцуулдаг байсан. Иран, хойд Солонгос зэрэг орнуудын ажиллах хүчнийг манайд байршуулсантай холбоотой.
Мөн нэг нь санхүүгийн мэргэжил гэж бий. Санхүүгийн мэргэжлийг хуулинд нь өөрчлөлт оруулж, дүрэм журам боловсруулах, хяналтын байгууллага байгуулах тал дээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон сайн ажил хийсэн. Гэвч ФАТФ-ийн төлөөлөгчид үүнийгээ сайн тайлбарлаж өгч чадаагүй юм билээ. Өөрөөр хэлбэл, 60 тэрбумаар ажилд очсон хэлний мэдлэг байхгүй хэсэг нөхдүүд ФАТФ-ийн төлөөлөгчдөд уулзаж тодорхой юмаа сайн тайлбарлаж өгөөгүйгээс болж Саарал жагсаалтад орсон.
Энэ бол Ц.Нямдорж сайдын ажлын хүрээнд шийдэгдэж, хамрагдах ёстой асуудал байгаа юм. Тиймээс түүнд хариуцлага тооцох ёстой. Гэтэл МАН хэн нэгэн сайддаа хариуцлага тооцох боломжгүй болсон. Дотроо хоёр хуваагдсан. Хэрвээ нэг сайдын шүд сугалах маягаар оруулж ирэх юм бол энэ засаг нь уначих гээд байгаа учир хариуцлагагүй үйлдэл хийсэн сайдуудаа хамгаалах аянд мордчихжээ. Хэн нэгэнд хариуцлага тооцоод өнгөрөх биш хариуцсан Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хамтад нь хийх ёстой” гэв.
Хэн нэгэн сайддаа хариуцлага тооцох боломжгүй болсон. Дотроо хоёр хуваагдсан. Хэрвээ нэг сайдын шүд сугалах маягаар оруулж ирэх юм бол энэ засаг нь уначих гээд байгаа учир хариуцлагагүй үйлдэл хийсэн сайдуудаа хамгаалах аянд мордчихжээ.