| | USD/MNT 0₮
Оюутолгой төслийн гэрээ байгуулахад гар бие оролцсон гэх Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй найман хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг анхан шатны шүүхэд болж байна.
Шүүх хуралд орохын өмнө Ерөнхий сайд асан С.Баяр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийтдээ найман хүн байна. Энэ хүмүүсээ төлөөлж өмгөөлөгчид Бидний олон хүн гэмт бүлэг байгуулсан. Хууль бус мөнгө тогтмол олох гэж байсан гэх хэргээр намайг 60 хоног цагдан хорьсон. Гэтэл тэр тогтоолоо шүүх хурал болох энэ үед хүчингүй болгочихожээ.
Олон хүнд ямар ойлголт өгч байна вэ гэхээр Засгийн газраараа нийлж, энэ гэрээг байгуулсан. 2015 онд Дубайн төлөвлөгөө батлагдсан гэдгийг дуулсан. Тэрэнд миний оролцоо байхгүй.
Гэмт бүлэглэл байгуулсан гэх тогтоолоо хүчингүй болгосон хэрнээ биднийг нэг хүрээнд цуглуулж байгаа нь буруу юм. Энд байгаа хүмүүсийг таних ч бүгдийг нь танихгүй. Бид хамтарч гэмт хэрэг хийгээгүй юм. Тиймээс эрүүгийн хуулийн зүйлчлэлээ зөв гаргаач. Бидний хувьд шүүх хурлыг нээлттэй явуулмаар байна. Улсын нууц гэж байхгүй.
Үүнээс гадна жижиг олон асууддал бий. Тухайлбал, шүүх хурлыг сая нээлттэй явах уу, хаалттай явах уу гэсэн. Улсын нууц байхгүй учраас нээлттэй явуулъя гэдэг саналаа хэллээ. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй, хохирогчгүй хэрэг яваад байна. Хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилох хэрэгтэй. Нотолгоонд ч асуудал бас бий. Тухайлбал, “Петровис” компанийн шатахууныг Оюутолгойд зах зээлийн үнээс өндөр, хэрэгцээнээс нь илүү нийлүүлсэн гэж үзэж байгаа. Үүнийгээ нотлох хэрэгтэй.
"Петровис" компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням миний багын найз учраас надтай холбоод байгаа юм. Ямар ч нотлох баримт байхгүй. Надтай хамт удаан ингэж явлаа. Найз тулдаа тэсдэг байх. Миний хувьд гэм буруугаа хүлээгээд ялаа эдлэхэд бэлэн байна. Үнэн эсэх нь тогтоогдох байх гэж найдаж байна” гэлээ.
Гэмт бүлэг байгуулсан гэх тогтоолоо хүчингүй болгосон хэрнээ биднийг нэг хүрээнд цуглуулж байгаа нь буруу юм. Энд байгаа хүмүүсийг таних ч бүгдийг нь танихгүй. Бид хамтарч гэмт хэрэг хийгээгүй юм. Тиймээс эрүүгийн хуулийн зүйлчлэлээ зөв гаргаачээ. Бидний хувьд шүүх хурлыг нээлттэй явуулмаар байна. Улсын нууц гэж байхгүй