| | USD/MNT 0₮
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл болон цахим орчинд Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барьж магадгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнийг Ажнай Д.Бат-Эрдэнийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нүүрс хулгайлсан гэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулан тайлбарлаж байсан юм. Тэгвэл бид энэ талаар АТГ-аас тодруулахад "Зарим сайтад нийтлэгдсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах бололтой гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Мэдээлэл үнэн бодитой байх ёстой" хэмээн мэдэгдсэн юм.
Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай мэдээлэл худал болохыг АТГ-аас мэдэгдлээ